top of page

Шүлгийн цоморлигоос

***

Танихгүй газрын уул хангай

Олзоо отсон арслан адил

Тал талаас бараа харан дүмбийнэ.

Цэцгий нь ч гэсэн гишгэхээс

Ул халуу оргин

Цээртэй үг хэлчих вэ гэж өөрийгөө цэнэнэ.

Мэдэх нутгийн хясаа цохио

Үсээ самнасан авхай адил

Мэлмий нүднээ цэмцийн наашаа дөхнө.

Өргөс нь ч гэсэн хатгахуй,

Биеийн чилээ тайлж

Өлзийт шад чамлагдам вэ гэж сэтгэл өрж барна.

© C.Дашдооров 1988 он

 
Featured Posts
Recent Posts
Search By Tags
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic

FOLLOW ME

  • Facebook Classic

© 2015 by Dashdoorov.com

 

Ардын уран зохиолч С.Дашдооровын зохиогчийн эрх Монгол улсын хуулийн дагуу хамгаалагдсан болно. Энэхүү вебсайтаас хуулбарлах, хэвлэх, тараах тохиолдолд зохиогчийн эрхийн хууль ёсны эзэмшигч болох үр хүүхдүүдээс dashdoorov @gmail.com руу

холбогдож зөвшөөрөл авна уу.

bottom of page