Гил хар гэзгээ ханхлуулан байж

Гил хар гэзгээ ханхлуулан байж Чи шувуу шиг цээжинд минь шургасан, Гиюүрсэн салхи дэнжигнэн байж, Дэрсэн толгой дээр нойрссон,

Сартай тэр шөнийг дагуулаад Зэлний маань адуу холдоод хоножээ. Сайхан учралаа бодон бодоход Зүрхний маань манан арилаад өгчээ.

Холхон чиг газраас Адуугаа хураах аятайхан ч юм шиг. Хонгор чамдаа яарахад, Ахиухан зай таатайхан ч юм шиг.

Нээрээн чи чинь зүрхэн тольтонд Хийсээд ирэх шиг болохыг яанам. Нэрий чинь зөвхөн шивнэхэд Цэлийсэн талд нисээд буух шиг болохыг яанам.

1996.3.25.


Featured Posts
Recent Posts
Search By Tags
まだタグはありません。
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic