top of page

Дурлал гэдэг

Буцаад ирэхэд, Миний нутгийн буурал хөндий Будаг ханхалсан харшийн босгоор алхсан мэт Бударгана, агь таанын үнэр сэнхийн тосно.

Буугаад харахад, Миний нутгийн уул хэц Бурхад нь ярайсан эзгүй дуганд ороод ирсэн мэт Буйд аглаг талдаа зээглэн тосно.

Эргээд ирэхэд Миний нутгийн өнгө зүс Эвхээс нь задарсан эрээн хоргой дэвссэн мэт Эрдэнэ туяарсан газар шороо нь эрээлжлэн тосно.

Учраад золгоход Миний нутгийн зон олон, Уншаад орхисон судар ном мэт Урьд, одоо, ирээдүйн төрхийг учиглан толилно.

Featured Posts
Recent Posts
Search By Tags
まだタグはありません。
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic
bottom of page