Шүлгийн цоморлигоос
- maralsd
- 2015年8月21日
- 読了時間: 1分
*** Уран цагаан бадамлянхуа цэцэг Усан цээлийн мандал дээр дэлгэрнэ. Ганган сайхан цоморлигоо хумин Гандан гандсаар атраан дээрээ хагдарна. Яг тэгж, гэнэтийн халуун дурлал Яруу сайхныг мөрөөдөн зүрх түшин бадарна. Ухаан санаа эзэгнэн улалзан асавч, яваандаа Унтран унтран унтарсаар зүүдэнд уусан алдарна.
1979 он. © C.Дашдооров
***
Бид хоёр олны дунд Биесээ танихгүй юм шиг зөрнө. Амраа эрэлцэж, толгой дохивол Аз тавилан юм шиг олзуурхан одно.
Тэгэхдээ, хэн хэн маань Тэр жилийн хаврыг яаж мартаа аж дээ. Орчлон дэлхийг тэврэлдсэн чигээрээ Орхих л юм шиг байсан хайраа яалаа л гээв аж дээ.
Болзоогүй амьдралын далайд, бидэн хоёрын сэтгэл Борооны дусал шиг ажихын ч аргагүй шингэж дээ Богино цагийн жаргал, залуу л насны учрал Ботгон буйлаан шиг цээжинд ганганан үлдэж дээ.
1987 он.
© C.Дашдооров
最新記事
すべて表示Буцаад ирэхэд, Миний нутгийн буурал хөндий Будаг ханхалсан харшийн босгоор алхсан мэт Бударгана, агь таанын үнэр сэнхийн тосно....
ӨӨРИЙН УЧИР Хөдөөгийн хөдсөн дээлтэй бага насаа өрөвдөх юм. Би, 1943-1944 оны хичээлийн жил сургуулийн босго алхахдаа зургаатайгаасаа...
Гил хар гэзгээ ханхлуулан байж Чи шувуу шиг цээжинд минь шургасан, Гиюүрсэн салхи дэнжигнэн байж, Дэрсэн толгой дээр нойрссон, Сартай...
Comments