Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч
Сормууниршийн Дашдооров
С.Дашдооровын хөгтэй түүхээс
Нөхрийн зөвлөмж
Өглөө эрт зохиолч С. Дашдооров утасдаж. Чойжилын Чимид тархинд ць цус харваад эмнэлэгт муу хүргэгдэж ирсэн, шөнө сахиж хоносон гэж яриад надад онцлон захисан нь:
— За Лхагваа минь хэзээ ч хүний гарт орж болох нь байна шүү. Өглөө гэрээс гарах бүрий дээ, «би гэнэт ухаан алдаж унаад хүний гарт орвол дотуур хувцас, оймс, майк минь ямар сан билээ» хэмээн бодож, базааж баймаар юм байна. Чимид минь хөл нь сайртчихсан, оймс нь цоорхой байлаа шүү дээ. (Архи уугаад гэртээ харилгүй хэд хоносон байжээ) Үүнээс санаа авч би өглөө бүхэн гэрээс гарахын өмна усанд орж байя гэж шийдлээ. Чамд ч үүнийг зөвлөж байна гэж билээ.
ШӨНИИН НАЙМАА
Дашдооров «Мосфильм», «Монгол кино» хоёрын хамтарч хийх киноны зохиол бичих гэж Москвад очоод Матвесвскт «киноны ахмад зүтгэлтний ордон» хэмээх нэгэн харшид бүтэн сар болж билээ. Горькийн сургуульд завтай байсан би бээр хааяа очоод хуучилж енжинө. Нэг орой жаахан наргичихсан чинь маргааш нь өглөөгүүр ам цангаж, толгой ангалзаад болдоггүй. Зөвлөлтийн нэрт яруу найрагч Арсений Тарковский (кино найруулагч Андрей Тарковскийн эцэг) хажуугийн хаалганд суудаг, дундаа хөргөгчтэй байлаа. Орой хөргөгч онгойлгоход нэг лонх шампаан дарс байсан нь санагдаад үзвэл байнаа.
Дооров бид хоёр ярилцаж байгаад дарсыг авч өртгийг нь «Фантомас»-тай цаасанд боогоод оронд нь хиичихлээ. Тэр үедээ ч сүрхий юм хийчихсэн шиг их л хөхрөлдөж байсан, маргааш нь орой болтол нөгөө мөнгө хэвээрээ байгаад байхлаар баахан санаа зовж, унтахын өмнөхөн хоёр лонх шампаан дарс хөргөгчид хийгээд өглөө үзвэл ашгүй нэг нь алга. Бид хоёр ч хөргөгчинд хийсэн мөнгөө буцааж аваад хожоо той наймаа хийчихсэн улс шиг баярлаж билээ.
ЧИХ ИЧЭЭСЭН ШҮЛЭГ
Тээр жил яруу найргийн үдэшлэг дээр нэг хижээл зохиолч хариугүй муу мөртлөө зөндөөн урт шүлэг уншиж олныг чилээхэд хажууд суусан Дашдооров,
— Нүд ичээд байхлаар нь буруу харчихсан, чих ичээд байна гэж билээ.
АРДЫН БОЛСОН ХҮН
С. Дашдооровынхыг 120 мянгагтад байхад гэрт нь хоноод хоёул өглөө «Энх тайван» гүү рээр явган гарч ирвэл хөгжмийн зохиолч Л.Мөрдорж шорооны цагаап цувтай, царай нь их муу, төв номын сангнйн үүдэнд тааралдаад,
— Дооровоо, Өчигдрийн явдлыг дуулсан биз дээ? гэхэд Дашдооров ихэд сандарч,
— Яагаав, Гайтав өнгөрчихөө юу? гэлээ. (Тэр үед Гайтав гуайн бие их дор орчихсои, хэвтэрт байсан үе л дээ) Мөрдорж гуай,
— Үгүй чиш. Өвгөн чинь «ардынх» болчихсон шүү дээ, тэмдэглэнэ биз?… гээд бид хоёрыг даган. ажилдаа ирж байсан улсыг ресторан луу явуулчихаж билээ.
НУУЦ САНАЛ
Дундговийн нэг суманд анхны нууц сонгууль өгсөн тухай зохиолч Дашдооров ярьж билээ. Бүх хүн саналаа өгсөн боловч хайрцаг онгойлгоход нэг санал дутчихаж гэнэ. Хэн саналаа хайрцганд хийгээгүй байж болохыг шүүн ярилцсаар тэр л болов уу гэсэн нэг хүнийг сэжиглэн тандаж,
~Та саналаа хаа хийсэн бэ? гэж асуувал цаадах нь зальтайхан инээмсэглэж,
—Аа та нар бас тэгж үг алдуулна вий! Би муу ч гэсэн нууц гэдгийг нь мэдээд байгаа юмаа гэхэд хэлж өгсөнгүй, гуйж, ятгаж, айлгаж сүрдүүлж үзсэн боловч хаа хийснээ хэлдэггүй гэнэ дээ.
Хүн юм нуучихмаар газар бүхнийг нэгжин, орой нь гэрээ буулган байж дээвэр цаваг хоёрын завсар, тэртээ цаанаас олсон гэнэ. «Нууц» гэдгийг зарим нь тэгж л ойлгосон байжээ.
КОНСУЛЫН ГАЗАР БОЛСОН ЯРИА
Утга зохиолын дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Дашдооров Давид Кугультиновыг алгадсаны маргааш Москвагийн консул Намсрайдорж түүнийг дууджзэ. Тэр хоёр ийнхүү ярилцсан гэдэг.
—Дашдооров та нутаг буцах болж дээ.
— Яагаав? Авгай хүүхдийи бие муудаа юу?
— Үгүй ээ. Авгай хүүхэд тань сайн. Та зөвлөлтийн хүн зодсон байна шүү дээ.
—Өө муу хөхөлдэйн Даваа юу?
— Ямар ч гэсэн та хүний эрхэнд халдсан байна.
—-‘Царцсан’ цусыг нь бүлээсгэж, ухаан суулгах л гэсэн юм л даа.
— За та одоо долоо хоногийн дотор сургуультайгаа тооцоо хийгээд буцна шүү.
— Улсын зардлаар биз. Ашгүй дээ нутгаа санаад байсан юм. Баярлалаа.
БУРУУ ТООЦОО
Дашдооров сургуулиас хасагдах болсноо консулаас дуулж ирчихээд,
— За намайг ийм хүмүүс гаргаж өгнө гэж арваад танилуудынхаа нэрсийг жагсаачихаад сууж байтал тэднээс нь огт өөр арваад хүн ирээд гаргаж өгсөн гэдэг.
Зохиолч Ж.Лхагваагийн тэмдэглэлээс