top of page

Мэдээлэл

Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооров агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан 2015 оны 11 дүгээр сард Дашдооров судлал сан, МЗЭ, Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран С.Дашдооровын зохиолын задлан шинжлэлийн шилдэг өгүүллийн уралдааныг зарлан, 2016 оны 1 дүгээр сарын 14-нд шилдэг шүүмж бүтээлийг шалгаруулав. Уг уралдаанд дараах бүтээлүүд эхний гурван байрт шалгарчээ.

Нэгдүгээр байр: "ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН БҮТЭЭЛҮҮДЭД ШИНЭЭР ХАНДАХУЙ" Х.Чойдогжамц /СУИС/

Хоёрдугаар байр: "МАНДАХ НАРНЫ НААГУУРХ МАНАН ХЭЗЭЭ АРИЛАХ ВЭ..." Авгаржин Жа. Баяраа

Гуравдугаар байр: НАЙМАН ТҮМ ДӨРВӨН МЯНГАН ШАЛТГААН БУЮУ БУУЖ МОРДОХ ХОРВОО
/Зохиолч С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн задлан шинжлэл/
Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг эмхэтгэж гаргасан бөгөөд дараах товчин дээр дарж татаж авах боломжтой. 

01

С.Дашдооровын уран бүтээл судлалын шүүмжийн уралдаан болж өнгөрлөө

bottom of page