Анхны хайрын дуу

Мартагдашгүй намар киноны дуу Унаган багын аалиараа Уулын гөрөөс шиг омголон явдаа. Уулын гөрөөс шиг омголон явтал, Урсгал зөөлөн харцтай учирлаа. Хайрын нандин сэтгэл Хаанаас ирдэг юм бэ? Аз жаргал зөгнөсөн Анхны хайр, Алаг зүрх түшээд ирэв үү? Алаг зүрх түшээд ирэх Анхны хайр, Хаанаас ирдэг юм бэ? Дэврүүн багын аалиараа Дэнжийн цэцэг шиг ганхаж явлаа. Дэнжийн цэцэг шиг ганхаж явдал Дэрсийн хонгор чи минь учирлаа. Хайрын нандин сэтгэл Хаанаас ирдэг юм бэ? Аз жаргал зөгнөсөн Анхны хайр, Алаг зүрх түшээд ирэв үү? Алаг зүрх түшээд ирэх Анхны хайр, Хаашаа намайг хөтлөнө вэ? © С.Дашдооров 1973 он.


Featured Posts
Recent Posts
Search By Tags
まだタグはありません。
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic

FOLLOW ME

  • Facebook Classic

© 2015 by Dashdoorov.com

 

Ардын уран зохиолч С.Дашдооровын зохиогчийн эрх Монгол улсын хуулийн дагуу хамгаалагдсан болно. Энэхүү вебсайтаас хуулбарлах, хэвлэх, тараах тохиолдолд зохиогчийн эрхийн хууль ёсны эзэмшигч болох үр хүүхдүүдээс dashdoorov @gmail.com руу

холбогдож зөвшөөрөл авна уу.

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now