Анхны хайрын дуу
2015年8月21日
読了時間: 1分
更新日:2025年4月2日
Мартагдашгүй намар киноны дуу Унаган багын аалиараа Уулын гөрөөс шиг омголон явдаа. Уулын гөрөөс шиг омголон явтал, Усгал зөөлөн харцтай учирлаа. Хайрын нандин сэтгэл Хаанаас ирдэг юм бэ? Аз жаргал зөгнөсөн Анхны хайр, Алаг зүрх түшээд ирэв үү? Алаг зүрх түшээд ирэх Анхны хайр, Хаанаас ирдэг юм бэ? Дэврүүн багын аалиараа Дэнжийн цэцэг шиг ганхаж явлаа. Дэнжийн цэцэг шиг ганхаж явдал Дэрсийн хонгор чи минь учирлаа. Хайрын нандин сэтгэл Хаанаас ирдэг юм бэ? Аз жаргал зөгнөсөн Анхны хайр, Алаг зүрх түшээд ирэв үү? Алаг зүрх түшээд ирэх Анхны хайр, Хаашаа намайг хөтлөнө вэ? © С.Дашдооров 1973 он.


コメント